МҮОХ-ноос олимпын шинэхэн медальтнуудад хүндэтгэл илэрхийлэв
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос "Токио-2020" Зуны олимпын XXXII наадмын мөнгөн медальт Саиед Моллай, хүрэл медальт Ц.Цогтбаатар нарт хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэв.
Энэхүү ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, "Токио-2020" Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган нар оролцлоо.
МҮОХ-ны удирдлагууд олимпын тавцанд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан шинэхэн медальтнууддаа талархал илэрхийлж, цаашдын спортын замнал нь улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.