Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар их бороо орно.

Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар их бороо орно.

Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар их бороо орно.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 08 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японоос Монголд найман сая ам.долларын буцалтгүй үзүүлэх хэлэлцээр байгуулжээ. 2021-08-02

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажуулав 2021-08-02

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гараашуудыг чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна. 2021-08-02

Сангийн яам тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо 2021-08-02

Туул гол орчимд ХОГ ХАЯЖ байгаа үйлдлийг 360 градус эргэдэг камер хянана 2021-08-02

Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар их бороо орно. 2021-08-02

Дулааны шугамын шинэчлэлийг хугацаанд нь дуусгах үүрэг өгөв 2021-08-02

Эрүүгийн 176 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 2021-08-02

Шинжилгээгээр коронавируст халдварын 1063 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.08.02/ 2021-08-02

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа. 2021-08-02

С.Батцэцэг 8:5-аар илүүрхэн хожиж ¼ шигшээд шалгарлаа. 2021-08-02