Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Өнгөрсөн сарын 30, 31 болон энэ сарын 1-нд цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 142, орон нутагт 82, нийт 224 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Тоо баримтаас харахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14609 зөрчил илрүүлсний 6355 нь нийслэлд, 8254 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас гарсан 623 зам тээврийн осол бүртгэгдсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 51 хүн гэмтэж бэртжээ.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигчийг замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх зэргээр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.