С.Батцэцэг 8:5-аар илүүрхэн хожиж ¼ шигшээд шалгарлаа.
Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэй 68 кг-ын жингийнхэн барилдаж байна.
Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокийг цэвэр ялсан.
Шөвгийн наймд тэрээр Европын аварга ОХУ-ын Ханум Велиеватай барилдаж, 8:5 оноогоор яллаа. Хүнд хэцүү барилдаан болсон ч манай бөх туршлага заан илүүрхлээ.
Мээрим Жуманазарова (Киргиз), Блессинг Оборудуду (Нигери) хоёрын ялсантай барилдана.
Хагас шигшээ барилдаан Монголын цагаар 17:15 минутаас эхэлнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.