"Замын-Үүд" чөлөөт бүсийн дулааны станц ирэх аравдугаар сард ашиглалтад орно

"Замын-Үүд" чөлөөт бүсийн дулааны станц ирэх аравдугаар сард ашиглалтад орно

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ /2021.07.30/ Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явц, боомтын үйл ажиллагаа болон чөлөөт бүсийн дулааны станцын туршилт тохируулгын ажлын явцтай биечлэн танилцсан бөгөөд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд чөлөөт бүс доторх цахилгаан хангамжийн 16 ширхэг дэд өртөөний  2×630 кВА-ийн 10/04 кВ-ын тоноглолыг угсрах болон засварын ажлын зардлыг яаралтай шийдэх, усан хангамж, ариутгах татуургын станцын ашиглалтын зардлыг  тооцон улсын төсөвт суулгах үүрэг чиглэлийг өглөө.

 “Замын-Үүд” чөлөөт бүс дээр цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж, авто зам, холбоо дохиололын барилга байгууламжуудыг барьж байгуулсан. Дулааны станцын нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас /2021.07.07/ гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус станцуудын туршилт тохируулгыг хийж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах юм бол дан ганц “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумыг хангах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд 2021-08-03

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Team Rubicon” байгууллагын багийнхантай уулзлаа 2021-08-03

Морин спортын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө 2021-08-03

Газар хөдлөлтийг мэдээлэх станцуудыг шинэчилж, аймаг, нийслэлд хариуцуулна 2021-08-03

Олон улсын химийн олимпиадаас Монгол сурагчид 4 шагнал хүртлээ 2021-08-03

"Замын-Үүд" чөлөөт бүсийн дулааны станц ирэх аравдугаар сард ашиглалтад орно 2021-08-03

“Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” хэмээн залилж байж болзошгүйг анхааруулав 2021-08-03

Мөнгөний нийлүүлэлт 29.2 хувиар нэмэгдэв 2021-08-03

Шинжилгээгээр коронавируст халдварын 1019 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-08-03

Завьт эргүүлийнхэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2021-08-03

Г.Ёндон: Шатахуун импортлогчид литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээсэн 2021-08-03