Горхи-Тэрэлжийн БЦГ-т наадмын өдрүүдэд 15 мянган тн хог хаяжээ

Горхи-Тэрэлжийн БЦГ-т наадмын өдрүүдэд 15 мянган тн хог хаяжээ

Нийслэлийн иргэдийн хамгийн ихээр зорьдог амралт, аялал зугаалгын бүс болох Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт БОАЖ-ын сайд Н.Уртнасан ажиллалаа.

Улсын баяр наадмын өдрүүдэд нийт 20 мянга орчим тээврийн хэрэгсэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрыг хамгаалалтын бүсэд нэвтэрчээ. Гурван зуу орчим мянган га талбайг хамаарсан тус газрын тулгамдсан асуудал нь аялагч, амрагчдын хаясан хог. Өнгөрсөн жил наадмын амралтын долоо хоногт 40 тн хогийг байгаль хамгаалагчид цэвэрлэсэн бол энэ жил 15 тонн хог цуглуулан зориулалтын цэгт хүргэжээ.

Сайд Н.Уртнасан ажлын ачаалал их байгаа тул байгаль хамгаалагчдын орон тоо, машин техникийг нэмэх шаардлагатайг харгалзан зарим асуудлыг газар дээр нь шийдэж, холбогдох албаныханд үүрэг өглөө. Тэрбээр, газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтын дагуу БОАЖ-ын сайдын 2021 оны А-95 тоот тушаалаар 24 зөвшөөрөл буюу 61,12 га газрын эрхийг цуцалсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулан, шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авахаа онцлов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” хэмээн залилж байж болзошгүйг анхааруулав 2021-08-03

Мөнгөний нийлүүлэлт 29.2 хувиар нэмэгдэв 2021-08-03

Шинжилгээгээр коронавируст халдварын 1019 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-08-03

Завьт эргүүлийнхэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2021-08-03

Г.Ёндон: Шатахуун импортлогчид литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээсэн 2021-08-03

Горхи-Тэрэлжийн БЦГ-т наадмын өдрүүдэд 15 мянган тн хог хаяжээ 2021-08-03

Х.Болортуяа шөвгийн наймд үлдэв 2021-08-03

Х.Хэрлэн: Шатахууны үнийг өнөөдөртөө багтаж 100 төгрөгөөр буулгах чиглэл өгсөн 2021-08-03

Биржийн бус зах зээлийг энэ сард эхлүүлнэ 2021-08-03

"Экспортыг дэмжих төсөл"-өөр ААН-д 150 сая, кластерт 300 саяын дэмжлэг олгож байна 2021-08-03

Тяньжин дахь гацалтын улмаас Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсооно гэжээ 2021-08-03