Х.Хэрлэн: Шатахууны үнийг өнөөдөртөө багтаж 100 төгрөгөөр буулгах чиглэл өгсөн

Х.Хэрлэн: Шатахууны үнийг өнөөдөртөө багтаж 100 төгрөгөөр буулгах чиглэл өгсөн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанктай хамтран нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй Төрийн ордонд яг одоо /2021.08.03/ шатахууны асуудлаар уулзалтыг зохион байгууллаа.  

Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн "Монгол Улс газрын тос экспортолж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд улсын төсөвт 2.3 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн байна. Төрийн захиргааны байгууллага болох манай агентлаг жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Үнэ тогтоодоггүй. Бид аль болох ард иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүйгээр хуулийн хүрээнд хяналт тавьж, ажилладаг. Үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт ажиллаад 100 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. Зарим аж ахуйн нэгж 50 төгрөгөөр буулгасан байна билээ. Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгаж ажиллана. Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 1019 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-08-03

Завьт эргүүлийнхэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2021-08-03

Г.Ёндон: Шатахуун импортлогчид литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээсэн 2021-08-03

Горхи-Тэрэлжийн БЦГ-т наадмын өдрүүдэд 15 мянган тн хог хаяжээ 2021-08-03

Х.Болортуяа шөвгийн наймд үлдэв 2021-08-03

Х.Хэрлэн: Шатахууны үнийг өнөөдөртөө багтаж 100 төгрөгөөр буулгах чиглэл өгсөн 2021-08-03

Биржийн бус зах зээлийг энэ сард эхлүүлнэ 2021-08-03

"Экспортыг дэмжих төсөл"-өөр ААН-д 150 сая, кластерт 300 саяын дэмжлэг олгож байна 2021-08-03

Тяньжин дахь гацалтын улмаас Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсооно гэжээ 2021-08-03

Ерөнхийлөгч ОУ-ын олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдийг шагнах зарлиг гаргана 2021-08-03

Сансарын тунелийн урсгал засвар, түшиц ханыг засварлав 2021-08-03