Марокко Алжирт тусламж санал болгожээ

Марокко Алжирт тусламж санал болгожээ

 Марокко улс Алжирын хойд хэсэгт орших Тизи-Узу мужийн ой мод, тосгодод аюул учруулж буй ойн түймрийг унтраахад тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа лхагва гарагт илэрхийлжээ.

"Марокко улсын хаан VI Мухаммед Алжирт дэгдээд буй ойн түймрийг унтраах ажилд туслахад бэлэн байгаагаа тус улсын эрх баригчдад уламжлахыг Дотоод, Гадаад хэргийн сайд нарт даалгалаа" гэж төрийн мэдээллийн “MAP” агентлаг мэдээлжээ. 

Мөн VI Мухаммед Алжирын эрх баригчидтай тохиролцсоны үндсэн дээр Канадын хоёр нисэх онгоцыг энэхүү ажиллагаанд дайчлахыг үүрэг болгосон байна. 

Даваа гарагт Тизи-Узуд гарсан ойн түймрийн улмаас 69 хүн амь насаа алдсаны дунд 20 цэрэг байсан гэж Алжирын "APS" мэдээллийн агентлаг лхагва гарагт мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.