Японы баруун өмнөд нутгаар хөрсний нуралт үүсэж болзошгүйг анхааруулжээ

Японы баруун өмнөд нутгаар хөрсний нуралт үүсэж болзошгүйг анхааруулжээ

 Японы баруун өмнөд нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаатай холбоотойгоор хөрсний нуралт, үерийн аюулаас сэргийлэхийг тухайн бүс нутгийн оршин суугчдад анхааруулжээ.

“Кюшү, Чүгокү болон бусад бүс нутгаар өтгөн үүл хуралдаж, үе үе аадар бороо орж байна” гэж Цаг уурын агентлагаас мэдээлжээ. Түүнчлэн өнөө өглөө зарим хотод нэг цагийн дотор 50 мм-ээс илүү тунадас унасан байна.

Мөн хөрсний нуралт үүсэж болзошгүй байгаатай холбогдуулан цаг уурын мэргэжилтнүүд Кюшү арлын ихэнх хэсэгт сэрэмжлүүлэг хүргүүлжээ. 

Цаг уурын агентлагаас мэдээлж буйгаар, Кюшүд баасан гаргийн өглөө хүртэлх 24 цагийн хугацаанд 300 мм хур тунадас унаж магадгүй байна. Үүний зэрэгцээ бусад нутгаар ч мөн аадар бороо орох төлөвтэй байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.