Цөмийн туршилтыг бүрэн хориглох байгууллагад монгол мэргэжилтэн ажиллуулахад дэмжихийг хүсэв.

Цөмийн туршилтыг бүрэн хориглох байгууллагад монгол мэргэжилтэн ажиллуулахад дэмжихийг хүсэв.

Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (CTBTO)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойдтой энэ сарын 11-нд уулзав.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд нь энэ оны тавдугаар сард тус байгууллагын ГНБД-аар сонгогдож, наймдугаар сарын нэгнээс үүрэгт ажилдаа ороод байгаа юм. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс ГНБД Роберт Флойдд баяр хүргэсэн захидлыг Байнгын төлөөлөгч гардуулав.

Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг мөн Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагад монгол мэргэжилтнүүдийг ажиллуулахад дэмжиж ажиллахыг хүслээ. Түүнчлэн тус байгууллагын “Youth Group” санаачилгад монголын залуучуудын төлөөллийг нэмэгдүүлэх боломжийн талаар мөн санал солилцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээний цэгүүд 2021-08-12

Агаарын рестораны үйл ажиллагааг зогсоов 2021-08-12

Сүүлийн 24 ЦАГТ Халдвар 1443 тохиолдол батлагдаж, ЗУРГААН ХҮН нас барлаа 2021-08-12

БЗД: "Эрүүл мэндийн зам"-ын хучилтын ажил үргэлжилж байна 2021-08-12

Шинэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана. 2021-08-12

Цөмийн туршилтыг бүрэн хориглох байгууллагад монгол мэргэжилтэн ажиллуулахад дэмжихийг хүсэв. 2021-08-12

Зээлийн чанарт анхаарч, хүссэн зээлийг нь олгож байхыг зөвлөжээ 2021-08-12

Хүүхдийн мөнгө барьцаалж зээл авах, банкны зээлд суутгахыг хориглолоо 2021-08-12

Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч автомашинд мөргүүлсэн осол ихээр гарч байна 2021-08-12

Пфайзер/БиоНТех вакцины ээлжит тунг хүлээн авлаа 2021-08-12

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав. 2021-08-12