Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч автомашинд мөргүүлсэн осол ихээр гарч байна
Энэ сарын 11-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 327 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 222 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт гурван иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 43, орон нутагт 29, нийт 72 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.
Үүнээс гадна нийслэлд явган зорчигч нар зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч эрсдэлтэй байдал үүсгэн автомашинд мөргүүлэх тохиолдол нэмэгдсэн байна.
Иймд иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.