Пфайзер/БиоНТех вакцины ээлжит тунг хүлээн авлаа

Пфайзер/БиоНТех вакцины ээлжит тунг хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 117,000 тун Пфайзер/БиоНТех BNT162  вакциныг 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авлаа.

Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна.  Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 2 дугаар улиралд нийт 255,060 тун вакцин хүлээн авсан бөгөөд 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 567,450 тунг хүлээн авсан. Үлдэгдэл тунг хуваарийн дагуу 9 дүгээр сарыг дуустал хүлээн авах болно.

Пфайзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана. 2021-08-12

Цөмийн туршилтыг бүрэн хориглох байгууллагад монгол мэргэжилтэн ажиллуулахад дэмжихийг хүсэв. 2021-08-12

Зээлийн чанарт анхаарч, хүссэн зээлийг нь олгож байхыг зөвлөжээ 2021-08-12

Хүүхдийн мөнгө барьцаалж зээл авах, банкны зээлд суутгахыг хориглолоо 2021-08-12

Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч автомашинд мөргүүлсэн осол ихээр гарч байна 2021-08-12

Пфайзер/БиоНТех вакцины ээлжит тунг хүлээн авлаа 2021-08-12

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав. 2021-08-12

Амгалан амаржих газарт хөхний хавдар авах мэс заслыг анх удаа хийлээ 2021-08-12

Зам засвараас үүдэж зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо 2021-08-12

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021-08-12

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо 2021-08-12