БНАСАУ БНСУ-ын дуудлагад хариу өгөхгүй байна
БНСУ-ыг АНУ-тай хамтран хийдэг цэргийн зуны сургуулилалтаа явуулж буйг хүчтэй шүүмжилж буй БНАСАУ холбооны болон цэргийн шугамаар хийсэн утасны дуудлагад хоёр өдөр дараалан хариу өгсөнгүй гэж БНСУ-ын холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.
БНАСАУ тогтмол дуудлагад мягмар гаргийн үдэд хариу өгөөгүйгээсээ хойш Солонгосын хоорондын холбоо барих байр, зүүн болон баруун хилийн бүсийн цэргийн холбооны шугамаар дамжуулан өнөө өглөөний 09:00 цагт хийсэн дуудлагад мөн хариулаагүй байна.
“Үүнтэй холбогдуулан бид нөхцөл байдлыг нягт ажиглаж байна” гэж БНСУ-ын цэргийн төлөөлөгч мэдээлжээ.
БНАСАУ Солонгос хоорондын харилцаанд цэргийн сургуулилалт сөргөөр нөлөөлнө хэмээн анхааруулсныг үл харгалзан БНСУ, АНУ дөрвөн өдрийн урдьдчилсан сургуулилалтаа эхлүүлсний дараа Пёньян эсэргүүцсэн хэд хэдэн мэдэгдлийг хийснийхээ дараа ийнхүү холбоогоо тасалсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.