Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Бурритай өнөөдөр уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Бурритай өнөөдөр уулзлаа.
Швейцар, Монголын парламентын Тамгын газруудын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар, хатагтай Стефани Бурри нар тус төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар санал солилцсон юм.
Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын үйл ажиллагааг чиглүүлэх, УИХ-ын Тамгын газар болон Швейцарын Парламентын Тамгын газрын хамтын ажиллагааны ололт амжилтыг нэгтгэх замаар засаглалын тогтолцоог сайжруулахад оршино гэдгийг талууд тэмдэглэж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.