Хөшигийн хөндийг эдийн засгийн Чөлөөт бүс болгоно

Хөшигийн хөндийг эдийн засгийн Чөлөөт бүс болгоно

Хөшигийн нисэх онгоцны буудал дагасан шинэ суурьшлын бүс байгуулах ажил эхэлсэн. Энэхүү суурьшлын бүсийг эхнээс нь зөв зохион байгуулалтай бүтээн байгуулалт эхэлж, улмаар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хоёр дахин нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын түгжрэлийг сааруулах зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой юм. Тиймээс УИХ-ын зүгээс бодлогоор Хөшигийн нисэх буудлыг  дагасан шинэ суурьшлын бүсэд чөлөөт бүс байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Санхүүгийн чөлөөт бүсийг байгуулснаар Монгол Улсын эдийн засгийн сэргэлт хоёр дахин нэмэгдэх боломж харагдаж байна. Төр, хамтын ажиллагааг дэмжих, аж ахуйн нэгж иргэдийг бизнесийн үйл ажиллагааг татвараас чөлөөлөх, ипотекийн зээлийн хүүг бууруулах зэрэг цогц арга хэмжээг авах хэрэгтэй.

Өнөөдөр тус суурьшлын бүс байгуулах ажлын хэсгийн холбогдох яамдын хүмүүс болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга буюу энэхүү ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар нартай уулзаж мэдээлэл солилцон, цаашид бүтээн байгуулалтын ажлын түргэвчлүүлэх болон Чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг боловсруулах талаар үүрэг чиглэл өглөө.

Аливаа юм бүхэн стандартыг чанд баримтлаж байж зөв зохион байгуулалт, уялдаатай эмх цэгцтэй хөгжлийн баримжааг буй болгох учиртай. Тиймээс Хөшигийн хөндийг дагасан шинэ суурьшлийн бүсэд чөлөөт бүс байгуулахад УИХ-ын зүгээс бодлогын төвшинд анхаарч ажиллана гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суурьшлын бүсэд хортой могой орж ирж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2021-08-13

Агаараас эрэн хайх аврах ангийн үйл ажиллагааг есдүгээр сард эхлүүлнэ 2021-08-13

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 394 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна 2021-08-13

Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Бурритай өнөөдөр уулзлаа. 2021-08-13

Л.Оюун-Эрдэнэ: Хичээлийг хэвийн үргэлжлүүлэхэд эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал 2021-08-13

Хөшигийн хөндийг эдийн засгийн Чөлөөт бүс болгоно 2021-08-13

Швед Улсад Соёлын элчээр Л.Энхмэнд томилогдов 2021-08-14

Нийслэлд дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. 2021-08-14

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна 2021-08-14

Улаанбаатарт ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд 2021-08-14

Чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг өглөө 2021-08-14