Японд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ

Японд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ

Японд баасан гарагт “COVID-19” халдварын 20 мянга гаруй тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш улсын хэмжээнд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ингэснээр халдварын тохиолдол сүүлийн гурван өдөр дараалан хамгийн олноор нэмэгдэж байна.

Мөн нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд 5773 хүнээс халдвар илэрч, биеийн байдал нь хүнд өвчтөний тоо 227-д хүрсэн нь аль алиных нь хувьд хамгийн өндөр үзүүлсэн болсон талаар тус хотын засаг захиргааны төлөөлөгчид мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Киотод халдварын 450 шинэ тохиолдол илэрсэн нь мужийн хэмжээнд сүүлийн гурван өдөр дараалан бүртгэгдсэн өндөр үзүүлэлтээс давсан бол Шизүока, Кагошима мужид халдварын 379, 159 тохиолдол тус тус илэрсэн нь өмнөх хоёр өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтийг мөн давсан байна.

Токиод өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо хоёр дахь удаагаа 5000 давж буй нь энэ бөгөөд өмнө нь наймдугаар сарын 5-нд 5042 хүнээс халдвар илэрсэн юм. Түүнчлэн амьсгалын аппарат, экстракорпораль мембраны хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэж буй хүнд өвчтөнүүдийн тоо өмнөх өдрийнхөөс есөөр нэмэгджээ.

Нийслэл хотод халдварын тохиолдлын тоо 5773-аар нэмэгдсэн нь наймдугаар сарын 13 хүртэлх долоо хоногт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын дундаж үзүүлэлтийг 4155.7-д хүргэжээ. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 8.8 хувиар өссөн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Талибан” томоохон хотуудыг эзэлжээ 2021-08-13

Шинэ Зеланд ирэх оноос хилээ үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна 2021-08-13

 Туркийн Хар тэнгисийн ойролцоох бүс нутагт болсон үерийн улмаас 17 хүн амиа алдав 2021-08-13

Филиппин улс Энэтхэг тэргүүтэй 10 орны аялагчдыг хилээр нэвтрэхийг хориглов 2021-08-13

Кабул хот дахь АНУ-ын Элчин сайдын яам Афганистаныг нэн даруй орхихыг америкчуудад уриалжээ 2021-08-13

Японд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ 2021-08-14

“Талибан” Кабулыг тусгаарлахыг зорьж буйг анхааруулжээ. 2021-08-14

Японы тамирчин хотын даргад хазуулсан Олимпын алтан медалиа солиулахаар болжээ 2021-08-14

АНУ дархлаа сул иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахаар боллоо 2021-08-14

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Афганистаны асуудлаар хуралдана 2021-08-16

Францад эрүүл мэндийн гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал дахин өрнөжээ 2021-08-16