Францад эрүүл мэндийн гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал дахин өрнөжээ

Францад эрүүл мэндийн гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал дахин өрнөжээ

Францын хотуудад “COVID-19”-ийн эрүүл мэндийн гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал тав дахь долоо хоногтоо дараалан өрнөжээ. Гэвч жагсаалд оролцсон хүмүүсийн тоо өмнөх долоо хоногийнхоос цөөрсөн байна.

Тэд Парис, Марсель, Ницца, Монпелье зэрэг хотын гудамжуудаар “Гэрчилгээ=Ялгаварлах үзэл” хэмээн бичсэн лоозонгуудыг барин “Эрх чөлөө, эрх чөлөө” хэмээн хашхирч байжээ.

Өнгөрсөн даваа гаргаас эхлэн Францын иргэд олон нийтийн газруудаар үйлчлүүлэхдээ вакцинд хамрагдсан юм уу саяхан өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах гэрчилгээ үзүүлэх шаардлагатай болсон юм.

Засгийн газар ирэх долоо хоногоос эрүүл мэндийн гэрчилгээг шалгах ажлыг чангатгахаас гадна 10 дугаар сараас эмчийн заавар зөвлөгөөгүй тохиолдолд үнэгүй шинжилгээ авахгүй гэдгийг мэдэгджээ.

Эрүүл мэндийн гэрчилгээг эсэргүүцэгчид “COVID-19”-ийн дөрөв дэх давлагааг хяналтад авч, эдийн засгийн сэргэх үйл явцад хувь нэмрээ оруулах Ерөнхийлөгч Эмманюэль Макроны хууль тогтоомжийг эсэргүүцэж буй хүмүүстэй мөн нэгдсэн байна.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр, бямба гарагт болсон жагсаалд оролцсон хүмүүсийн тоо 215 мянга орчимд хүрч буурчээ. Тодруулбал, долоодугаар сарын 17-нд болсон эхний жагсаалд 114 мянган хүн оролцож байсан бол түүнээс хойш аажмаар нэмэгдэж, наймдугаар сарын 7-нд болсон жагсаалд 237 мянга орчим хүн оролцсон юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.