Өсвөрийн болон Залуучуудын боксын ДАШТ-д хүч үзэх баг тамирчид Дубайг зорив.

Өсвөрийн болон Залуучуудын боксын ДАШТ-д хүч үзэх баг тамирчид Дубайг зорив.

Дэлхийн боксын өсвөр болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн хүчээ сорих баг тамирчид өчигдөр /2021.08.15/ Арабын нэгдсэн Эмират улсын нийслэлийг зорив.  

АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны 8 дугаар сарын 17-31-нд Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос зохион байгуулах тус тэмцээний өсвөр насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2005-2006 онд төрсөн 7 тамирчин /эмэгтэй 3, эрэгтэй 4/ тулалдах бол залуучуудын ДАШТ-д 2003-2004 онуудад төрсөн 5 тамирчин /эмэгтэй 2, эрэгтэй 3/ хүчээ сорин өрсөлдөх юм.

Манай баг тамирчдын бүрэлдэхүүнд Монголын өсвөр болон залуу энэ цаг үеийн шилдэг боксчид багтсан юм байна. 
Тухайлбал, Залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг хүчээ сорих “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртсэн энэ жингийн Монголын шилдэг боксчин билээ.

Баг тамирчдаа дасгалжуулахаар Б.Пүрэв-Очир, Ж.Еркин, Ж.Бат-Отгон, В.Аззаяа нарын дасгалжуулагчид Дубайг зорьжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа 2021-08-16

Газрын зөрчилтэй 300 орчим байршлыг чөлөөлжээ. 2021-08-16

Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангалаа 2021-08-16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна. 2021-08-16

Н.Булгантамир: Ногоочдын маргааныг ЦАГДААГААС ЗОХИЦУУЛЖ АЖИЛЛАСАН 2021-08-16

Өсвөрийн болон Залуучуудын боксын ДАШТ-д хүч үзэх баг тамирчид Дубайг зорив. 2021-08-16

Хотын дарга Хан-Уул дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа 2021-08-16

Аймгийн онцгой комисст түргэвчилсэн оношлуур хандивлах аян үргэлжилж байна 2021-08-16

Хоногт 30-40 ширхэг хүчилтөрөгчийн баллон цэнэглэх үйлдвэртэй болжээ. 2021-08-16

Малын халдварт өвчин тархах магадлалтай аймаг, сумдад хорио цээр тогтоож байна. 2021-08-16

Нийслэлийн нийтийн тээвэрт хоёр давхар автобусыг үйлчилгээнд явуулахаар болов. 2021-08-16