Хотын дарга Хан-Уул дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа

Хотын дарга Хан-Уул дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Хан-Уул дүүргээс удирдан зохион байгуулсан. Энэ үеэр Хотын дарга тус дүүргийн шинэчлэн нээсэн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нэг цэгийн үйлчилгээний төвөө шинэчлэн байгуулжээ. Тус төв шинэчлэн нээгдсэнээр иргэд цаг хугацаа хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм. Нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-300 иргэн тогтмол үйлчилгээ авдаг бөгөөд төрийн үйлчилгээний мэдээлэл, лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, нотариат, кадастр, зурагчин, канон, ТҮЦ машин, даатгал зэрэг 10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан цахим дүүрэг болохоор зорьж байгаагаа хэлж байлаа. Хотын дарга иргэдэд хүргэх үйлчилгээг цахим болгож, хүндрэл, бэрхшээл, хүнд суртал учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстойг онцлов.

Мөн үүний дараа Хан-Уул дүүргийн Шуурхай штабаас хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар Хотын даргад танилцууллаа. Дүүргийн хэмжээнд вакцины дөрвөн цэг, Тандалт, хариу арга хэмжээний хоёр баг үйл ажиллагаа явуулж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1388, тусгаар байранд хоёр, гэрээр 709 хүн эмчлэгдэж байгаа. 24.135 хүн эдгэрч, 941 хүн ойрын хавьтлаар гэрийн тусгаарлалтад байна” гэв. Мөн “Хариуцлагын гэрээ” байгуулсан 42 аж ахуйн нэгжид шалгалт хийхэд таван зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Аж ахуйн нэгжид зөвлөн туслах байдлаар үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй.  Коронавирус гарснаас хойш бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хүнд цохилтод орсон. Тэднийг сайн ойлгож, дэмжих, зөвлөх, туслах талаас нь ажиллах ёстой” хэмээлээ. Түүнчлэн дүүргийн хэмжээнд 376 эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эмийн татан авалт, хангалт шаардлага хэмжээнд байх ёстойг хэлснээс гадна ковидын дараах эмчилгээнд онцгой анхаарах ёстойг санууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Газрын зөрчилтэй 300 орчим байршлыг чөлөөлжээ. 2021-08-16

Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангалаа 2021-08-16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна. 2021-08-16

Н.Булгантамир: Ногоочдын маргааныг ЦАГДААГААС ЗОХИЦУУЛЖ АЖИЛЛАСАН 2021-08-16

Өсвөрийн болон Залуучуудын боксын ДАШТ-д хүч үзэх баг тамирчид Дубайг зорив. 2021-08-16

Хотын дарга Хан-Уул дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа 2021-08-16

Аймгийн онцгой комисст түргэвчилсэн оношлуур хандивлах аян үргэлжилж байна 2021-08-16

Хоногт 30-40 ширхэг хүчилтөрөгчийн баллон цэнэглэх үйлдвэртэй болжээ. 2021-08-16

Малын халдварт өвчин тархах магадлалтай аймаг, сумдад хорио цээр тогтоож байна. 2021-08-16

Нийслэлийн нийтийн тээвэрт хоёр давхар автобусыг үйлчилгээнд явуулахаар болов. 2021-08-16

ЦАГ АГААР: Өнөөдөр Хөвсгөлийн нутгаар их хэмжээний бороо орно 2021-08-17