Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-ын компаниудын дистрибьютерээр ажиллах боломжийг судална

Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-ын компаниудын дистрибьютерээр ажиллах боломжийг судална

 Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Оросын экспортын төв буюу “РЭЦ” компанийн Олон улсын харилцаа, бизнесийн зөвлөлтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал эрхэлсэн захирал А.А.Прохороваг энэ сарын 13-нд хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваа Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэн боломжтойг дурдлаа. Түүнчлэн цар тахлын улмаас Монголд өргөн хэрэглээний барааны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэж байгаатай тул энэ төрлийн барааг ОХУ-аас их хэмжээгээр импортлох сонирхолтой буйгаа илэрхийлэв. Мөн Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-ын нэр хүнд бүхий компаниудын бараа бүтээгдэхүүний албан ёсны дистрибьютерээр ажиллах боломжийг судлах саналаа танилцуулав.

ОХУ-аас Монгол Улсад бараа бүтээгдэхүүн экспортлоход Монгол Улсын нутаг дэвсгэр дээр логистикийн үйлчилгээ үзүүлэх найдвартай түнш аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоохх сонирхолтой буйгаа илэрхийлэв. Уулзалтын дүнд талууд ойрын хугацаанд хамтын ажиллагааны бодит санаа, санаачилгыг дэвшүүлэн, санал солилцож, хамтран ажиллахаар тохиров.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Үдийн хоол” бэлтгэхэд дотоодын үйлдвэрлэгчдийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү ашиглана. 2021-08-17

ХХААХҮ-ийн сайд өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа 2021-08-17

Цагдаа, дотоодын цэрэгтэй холбоотой гомдол, саналыг 126 утас хүлээн авч байна. 2021-08-17

Аварга Э.Оюунболд арслан гурвын даваанд Ц.Содномдоржийг амлалаа 2021-08-17

УБТЗ энэ жил долоон зөрлөгийг өргөтгөж, нэг шинэ зөрлөг байгуулна 2021-08-17

Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-ын компаниудын дистрибьютерээр ажиллах боломжийг судална 2021-08-17

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байна 2021-08-17

“КОВИД-19" халдварын 1298 тохиолдол бүртгэгдлээ 2021-08-17

БОАЖ-ы сайд Н.Уртнасан Замын-Үүдийн чөлөөт бүсийн нээлтэд оролцлоо 2021-08-17

Л.Оюун-Эрдэнэ: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх бодлого зарлаж байна 2021-08-17

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд 2021-08-17