“Үдийн хоол” бэлтгэхэд дотоодын үйлдвэрлэгчдийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү ашиглана.

“Үдийн хоол” бэлтгэхэд дотоодын үйлдвэрлэгчдийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү ашиглана.

 Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд “Үдийн хоол”-ны үйлдвэрлэлд 3100 тн мах, махан бүтээгдэхүүн, 6900 тн сүү, сүүн бүтээгдэхүүн, 5800 тн гурил, будаа, үр тарианы бүтээгдэхүүн, 5800 тн төмс, хүнсний ногоо, 3500 тн жимс, жимсгэнэ шаардлагатай тооцоолол гарчээ.

ХХААХҮ-ийн сайд орон нутгийн сургуулийн хүнсний хангамжид тухайн орон нутагт үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх чиглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээнд тусгажээ. Мөн холбогдох чиг үүргийн хүрээнд малын болон газар тариалангийн бүтээгдэхүүнд гарал үүслийн, мал эмнэлгийн гэрчилгээ олгож байна.

 

ХХААХҮ-ийн сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт”-ыг баталж, үдийн хоолны үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, стандартын шаардлагыг мөрдүүлж байгаа.

“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль болон дээрх тушаалаар орон нутгийн, үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх зарчим баримтлахаар заасан нь дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжин, стандартын шаардлага хангасан хүнсний сүлжээ, тогтвортой ажлын байрыг нэмэхэд хувь нэмэр оруулах аж.

Есдүгээр сарын нэгэнд бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлж, “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэхээр болсон. Тодруулбал, Засгийн газраас нэг хүүхдийн хоолны зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэх шийдвэр гаргасан. Энэ оны хичээлийн жилд 839 сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 381 448 сурагч үдийн хоолны үйлчилгээнд хамрагдана. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цэцэрлэг бүтэн ажиллана, ГЭХДЭЭ... 2021-08-17

Г.Дамдинням: Дарханы замын гацааг гаргаад, санаачлагатай ажиллаж байгаа 2021-08-17

Аравдугаар сараас өмнө торгуулиа төлөхгүй бол ӨРШӨӨЛД ХАМРАГДАХГҮЙ 2021-08-17

Бизнес ангиллын визийг ГИХГ олгоно 2021-08-17

Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалтыг эхлүүллээ 2021-08-17

“Үдийн хоол” бэлтгэхэд дотоодын үйлдвэрлэгчдийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү ашиглана. 2021-08-17

ХХААХҮ-ийн сайд өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа 2021-08-17

Цагдаа, дотоодын цэрэгтэй холбоотой гомдол, саналыг 126 утас хүлээн авч байна. 2021-08-17

Аварга Э.Оюунболд арслан гурвын даваанд Ц.Содномдоржийг амлалаа 2021-08-17

УБТЗ энэ жил долоон зөрлөгийг өргөтгөж, нэг шинэ зөрлөг байгуулна 2021-08-17

Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-ын компаниудын дистрибьютерээр ажиллах боломжийг судална 2021-08-17