Аварга Э.Оюунболд арслан гурвын даваанд Ц.Содномдоржийг амлалаа
Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.
Улсын аварга Э.Оюунболд энэ даваанд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж барилдан, давлаа.
Гурвын давааны өмнө С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нарын аваргууд болон улсын арслан Ц.Содномдорж нарын бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой бус арслан цолтой барилдах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн тул ам авах байдал нэлээд удааширсан.
Ингээд гурвын даваа эхлэхэд аварга Э.Оюунболд арслан Ц.Содномдоржийг амлаж, шуугиан тарьсан юм.
Энэ удаагийн барилдаанд аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй өндөр цолтнууд барилдаагүй бөгөөд харин Шүүхийн шийдвэрээр 1 жил барилдах эрхээ хасуулаад байсан улсын аварга Э.Оюунболд эрх нь сэргэсэн тул ирж зодоглон, хоёр даваад байгаа юм.
Барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.