Засгийн газар Үндэсний дөрвөн хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан байна.
Тодруулбал, Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлэх, экспортыг нэмэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх үндэсний хороо, Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороог байгуулжээ. Мөн Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороог байгуулсан байна.
Эдгээр хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлах бөгөөд хорооны дүрмийг батлуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид үүрэг болгожээ. Түүнчлэн дээрх хороонд гол анхаарлаа хандуулна гэдгээ Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр онцолсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.