Арилжааны банкууд хувьцаат компани болох үйл ажиллагаа эхлүүллээ

Арилжааны банкууд хувьцаат компани болох үйл ажиллагаа эхлүүллээ

Манай улсад арилжааны банкууд хувьцаат компани болох үйл ажиллагаа явагдаж байна. 

Тодруулбал, УИХ-аар энэ оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах тухай тусгасан. 

Энэхүү нэмэлт өөрчлөлт болон Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргын хамтарсан тушаалаар баталсан “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөө хүргүүлэх, тайлагнах, хянах журам”-д зааснаар банкууд энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон СЗХ-нд төлөвлөгөөгөө хүргүүлж, хянуулах үүрэгтэй. 

Энэ үүргийн дагуу ХААН банкийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх  төлөвлөгөөг Монголбанк, СЗХ-нд хүлээлгэн өгсөн. Мөн "Голомт"-ын нээлттэй ХК болох төлөвлөгөөг Монголбанк, СЗХ баталгаажууллаа. Түүнчлэн "Хас" банк хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Ийнхүү арилжааны банкууд төлөвлөгөөний дагуу нээлттэй хувьцаат компани болох дараагийн шатны ажлуудаа хэрэгжүүлэх боломжтой болоод байна. Арилжааны банкууд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах нь санхүүгийн салбарын цаашдын хөгжил дэвшилд чухал нөлөөтэй төдийгүй, хөрөнгийн зах зээлийн өсөлтөд огцом түлхэц болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Унгар улсад монголчууд “Их хуралдай” наадам зохион байгуулав 2021-08-18

УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо 2021-08-18

С.Халиунд Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. 2021-08-18

Салбарын ахмадуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв. 2021-08-18

Засгийн газар Үндэсний дөрвөн хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан 2021-08-18

Арилжааны банкууд хувьцаат компани болох үйл ажиллагаа эхлүүллээ 2021-08-18

Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна. 2021-08-18

Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III тунд хамруулж эхэллээ 2021-08-18

О.Энхзаяа: Дельта хувилбар нь 7-8 хүнд халдвар тараах чадвартай 2021-08-18

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж 17 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 2021-08-18

Хилийн боомтууд дахь чингэлэг тээврийн терминалыг ирэх сард ашиглалтад оруулна 2021-08-18