Японд хэд хоногийн турш хүчтэй аадар бороо орсны улмаас 8 хүн амиа алдав

Японд хэд хоногийн турш хүчтэй аадар бороо орсны улмаас 8 хүн амиа алдав

Японд хэд хоногийн турш үргэлжлэн орсон аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо найм болж, гурван хүн сураггүй болсонд тооцогдож байна.

Түүнчлэн 16 хүн гэмтэж бэртжээ. Японы баруун өмнөд Кюшю арал, мөн Сага, Нагано зэрэг баруун болон төвийн нутгийн хэд хэдэн муж хамгийн их хохирол амссан байна. Одоогийн байдлаар гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад хөрсний нуралт, үерийн уршгийг арилгах ажлыг хийж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлч, энэ долоо хоногийн эхээр Японд хэд хоногийн турш хүчтэй аадар бороо оржээ. Тус улсын баруун өмнөд хэсэгт зарим нутгаар наймдугаар сарын дунджаас гурав дахин их буюу 700-1000 мм хур тунадас орсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.