Үерийн улмаас 7 сумын хөдөлгөөнийг хязгаарлалаа
Сүүлийн үед орсон усархаг борооны улмаас Хөвсгөл аймгийн нутаг дахь гол мөрний ус үерлээд байна. Үерийн улмаас Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрний цаад талын шороон зам усанд автаж сэтэрсэн тул Цагаан-Уул, Цэцэрлэг, Галт, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Жаргалант, Шинэ-Идэр зэрэг сумдаас Мөрөн сум руу орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.
Дэлгэрмөрөн голыг усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түвшинг даван үерлэж хоёр тийшээ халин зорчих хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон байна. Дэлгэрмөрөн гол 1987, 2006 онуудад эргээ даван үерлэж байсан гэнэ.Өнөөдрийн байдлаар Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр голуудын усны түвшин өмнөх өдрөөс 30-145см-ээр нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5-75 см-ээр даван үерлэж байна. Цаашид Сэлэнгэ мөрний усны түвшин огцом нэмэгдэх төлөвтэй байгаа тул үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.