“G7” Афганистанаас гадаадын иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг нотолжээ

“G7” Афганистанаас гадаадын иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг нотолжээ

“Долоогийн бүлэг”-ийн /G7/ Гадаад хэргийн сайд нар "Талибан" хөдөлгөөний хяналтад орсон Афганистанд үлдээд буй гадаадын иргэд болон тус улсыг орхин явах хүсэлтэй байгаа хүмүүсийг аюулгүйгээр, нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгааг пүрэв гарагт нотлоод, хямралыг зохицуулах чиглэлд нягт хамтран ажиллахаа амлажээ.

“Долоогийн бүлэг”-ийн цахим уулзалтын дараа Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү сэтгүүлчдэд, “Бид Афганистан өмнөх үеийнхтэйгээ нэгэн адил Исламын хатуу дэг журмыг дахин мөрдөхгүй гэдэгт найдаж байгаа бөгөөд тус улс дахь нөхцөл байдлыг нягт ажиглах болно” гэж мэдээлсэн байна.

Афганистаны нийслэл Кабул тэргүүтэй олон томоохон хотыг хяналтдаа оруулсан “Талибан” хөдөлгөөний тэргүүлсэн шинэ Засгийн газрыг Япон улс дипломат шугамаар хүлээн зөвшөөрөх эсэх талаар түүнээс асуухад, “Токио Исламын шашинт хөдөлгөөний бодлого, тэр дундаа эмэгтэйчүүдэд хэрхэн хандах тэргүүтэй хүний эрхийн асуудлыг сайтар үнэлнэ” хэмээн хариулжээ.

Гэвч тэрбээр “Долоогийн бүлэг”-ийн орнууд “Талибан”-ы засаг захиргааг хүлээн зөвшөөрөх ёстой эсэх талаар ямар нэгэн хэлэлцүүлэг өрнөсөн талаар хариулт өгөхөөс татгалзсан байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын дээд хэмжээний цахим уулзалтыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар тохиролцсонтой холбогдуулан Гадаад хэргийн сайд нар санал бодлоо солилцох, хэлэлцэх сэдвийг тохиролцох зорилгоор ийнхүү уулзсан бололтой байна.

Их Британи энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж буй юм.

М.Тошимицү Ойрхи Дорнодод хийж буй айлчлалынхаа үеэр Йордан улсаас сайд нарын цахим уулзалтад оролцжээ. Тэрбээр пүрэв гаргийн өглөө Йорданы Гадаад хэргийн сайд Айман аль Сафадитай уулзаж, Афганистанд сүүлийн үед өрнөсөн үйл явдлуудын талаар санал бодлоо солилцжээ.

“Долоогийн бүлэг”-ийн бүрэлдэхүүнд Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, Европын Холбоо багтдаг билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Талибан"-ы удирдагч улс төрийн хоригдлуудыг суллахыг тушаажээ 2021-08-19

Brent маркийн нефтийн үнэ 67 ам.доллароос доошилж буурчээ 2021-08-19

В.Путин, Э.Макрон нар Афганистаны асуудлаар үйл ажиллагаагаа уялдуулахаар тохиролцжээ 2021-08-20

АНУ-ын сенатор АНУ Тайваньд 30 мянган цэрэг байрлуулсан тухай мэдээлжээ 2021-08-20

Талибууд АНУ, НАТО-той хамтран ажиллаж байсан хүмүүсийг хайж эхэлжээ 2021-08-20

“G7” Афганистанаас гадаадын иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг нотолжээ 2021-08-20

Сан-Паулу хотын насанд хүрсэн бүх хүн вакцины эхний тунг хийлгээд байна 2021-08-20

Серби улсад коронавирусний эсрэг вакцины 3 дахь тунгийн тарилга эхэлжээ 2021-08-20

ЕК Украин, Турк, Умард Македонын ковидын гэрчилгээг хүлээн зөвшөөрчээ 2021-08-20

“Toyota Motor” компани Япон дахь 14 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо. 2021-08-20

Дэниел Крейг Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчин 2021-08-20