В.Путин, Э.Макрон нар Афганистаны асуудлаар үйл ажиллагаагаа уялдуулахаар тохиролцжээ

В.Путин, Э.Макрон нар Афганистаны асуудлаар үйл ажиллагаагаа уялдуулахаар тохиролцжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар Афганистаны асуудлаар үйл ажиллагаагаа уялдуулахаар тохиролцлоо гэж Елисейн ордон мэдээлэв.

Хоёр орны Ерөнхийлөгч нар пүрэв гарагт утсаар ярьсан бөгөөд бүтэн хагас цаг гаруй үргэлжилсэн байна.

“Э.Макрон, В.Путин нар Афганистаны байдал, нүүлгэн шилжүүлэлтийн талаар, мөн мансууруулах бодис болон зэвсгийн худалдаатай тэмцэх, олон улсын террорист хөдөлгөөнөөс салах, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэх зэрэг “Талибан”-тай холбоотой бидний эн тэргүүний хүлээлтийг хэлэлцлээ” гэж хэвлэлийн мэдээнд онцлон тэмдэглэжээ.

“Ерөнхийлөгч нар мөн хоёр талын үндсэн дээр төдийгүй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон “G20” -ийн хүрээнд үйл ажиллагаагаа ойрын өдрүүдэд нягт уялдуулахаар тохиролцов” гэж Францын удирдагчийн засаг захиргаа мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Токиод жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол нэмэгдэж байна. 2021-08-19

Токиод зөвхөн залуучуудад зориулсан вакцинжуулалтын цэг байгуулна 2021-08-19

Эмэгтэйчүүд, охидын эрхтэй холбоотой баталгаа өгөхийг “Талибан”-д уриалжээ. 2021-08-19

"Талибан"-ы удирдагч улс төрийн хоригдлуудыг суллахыг тушаажээ 2021-08-19

Brent маркийн нефтийн үнэ 67 ам.доллароос доошилж буурчээ 2021-08-19

В.Путин, Э.Макрон нар Афганистаны асуудлаар үйл ажиллагаагаа уялдуулахаар тохиролцжээ 2021-08-20

АНУ-ын сенатор АНУ Тайваньд 30 мянган цэрэг байрлуулсан тухай мэдээлжээ 2021-08-20

Талибууд АНУ, НАТО-той хамтран ажиллаж байсан хүмүүсийг хайж эхэлжээ 2021-08-20

“G7” Афганистанаас гадаадын иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг нотолжээ 2021-08-20

Сан-Паулу хотын насанд хүрсэн бүх хүн вакцины эхний тунг хийлгээд байна 2021-08-20

Серби улсад коронавирусний эсрэг вакцины 3 дахь тунгийн тарилга эхэлжээ 2021-08-20