"Токио-2020” паралимпын наадамд оролцох баг тамирчдын эхний ээлж Япон улсыг зорилоо
“Токио-2020” паралимпын наадамд оролцох баг тамирчдын түрүүч 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр Токиог зорьж байна.
Монголчууд энэ удаагийн паралимпын наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, тэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. 16 дахь удаагийн паралимпын наадам энэ сарын 24-нөөс ирэх сарын 5-нд явагдах бөгөөд 4,400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.