29 дүгээр сургуулийн багш нар нэг өдрийн цалингаа хандивлалаа
Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс албан байгууллагууд хандивын аян зохион байгуулж, Улсын онцгой комисст хандивлаж байна.
Тодруулбал, нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш нар шинэ коронавируний халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг болох үүднээс нэг өдрийн цалин болох 2.743.000 төгрөгийг Нийслэлийн Онцгой Байдлын газрын Төрийн сангийн 100200031401 тоот дансанд хандивлажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.