Нэг хүн ажил эрхэлдэг өрхийн ОРЛОГЫГ ХАМГААЛАХ хэрэгтэй
Коронавирусний халдварын тархалтаас сэргийлсэн арга хэмжээнүүд эдийн засгийн идэвхжлийг бууруулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйг харуулсан судалгааны талаар өмнө нь мэдээлсэн.
МҮХАҮТ-аас хийсэн судалгаанд оролцсон 1504 аж ахуйн нэгжийн 30 хувь нь ирэх улиралд нөхцөл байдал сайжрахгүй бол 8000 орчим ажлын байраа цомхотгох төлөвлөгөөтэй гэдгээ илэрхийлсэн байгаа юм.
Тэгвэл эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг асуудлаар эдийн засагчид байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, эдийн засагч М.Чимэддорж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Юуны өмнө дундаж, бага орлоготой өрхүүдийн орлогыг хамгаалах чиглэлээр санхүүгийн нөөцөө зарцуулах ёстой. Жижиг аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн зээлийн батлан даалтын санг бий болгож, бизнесийн үйл ажиллагааг идэвхижүүлэх шаардлагатай. Ингэж байж жижиг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжинэ. Манай нийт хөдөлмөр эрхэлж байга хүмүүсийн бараг ерэн хувь нь хорь хүртэл ажилтантай аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгааг бодолцох ёстой. Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмжийн санг зузаатгах, тэтгэмж олгох хугацааг нэмэгдүүлэх хэрэгтэй. Компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг наад зах нь зургаан сар хүртэл уртасгах шаардлага гарч байна. Ялангуяа зөвхөн нэг хүн ажил эрхэлдэг өрхүүдийг онцгой анхаарах хэрэгтэй, тэдэнд маш хүнд цохилт болно. Ийм гэр бүлүүдийн орлогыг хамгаалж чадвал аюулт өвчин өнгөрсний дараа түүний нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварыг бууруулж чадна” хэмээн ярьсан байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.