Паралимпыг зохион байгуулагчдын дундаас халдварын 101 тохиолдол илэрчээ
Японы нийслэл Токио хотноо наймдугаар сарын 24-нд эхлэх Паралимпыг зохион байгуулахад оролцож буй хүмүүсийн дунд коронавирусний халдварын нийт 101 тохиолдол бүртгэгджээ.
Энэ тухай "Токио-2020” цахим хуудсанд нийтлэгдсэн тайланд мэдээлсэн байна.
Зохион байгуулагчид наймдугаар сарын 12-ноос эхлэн халдварын статистик мэдээллийг гаргаж эхэлжээ. Халдварын хамгийн олон тохиолдол (67) наадмыг зохион байгуулахаар хөлсөлсөн ажилтнуудын дунд бүртгэгдсэн байна. Өдөрт бүртгэгдсэн хамгийн олон буюу 18 шинэ тохиолдол наймдугаар сарын 18-нд илэрчээ.
Японд сүүлийн долоо хоногуудад өдөрт шинээр илрэх тохиолдлын тоо тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд хамгийн сүүлд наймдугаар сарын 20-нд 25 876 тохиолдол бүртгэгдсэн нь өдөрт илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Халдварын тархалтыг хязгаарлахын тулд Японы Засгийн газар Токио болон таван мужид зарласан онцгой байдлын хугацааг есдүгээр сарын 12 хүртэл сунгажээ. Үүнээс гадна, онцгой байдлын дэглэмийн хамрах хүрээг өргөжүүлж, долоон мужийг хамруулсан байна.
Токиогийн Олимпын долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болж, ихэнх тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулсан билээ. Харин Паралимпын наадам Японы нийслэл хотод наймдугаар сарын 24-нд эхэлж есдүгээр 5-нд хаалтаа хийнэ. Паралимпын наадмыг мөн танхимын үзэгчгүйгээр явуулна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.