Энэтхэг улс коронавирусний анхны ДНХ вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Энэтхэг улс коронавирусний анхны ДНХ вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Энэтхэг улсын эрх баригчид коронавирусний анхны ДНХ вакциныг яаралтай тусламжийн үед хэрэглэхийг зөвшөөрчээ.

 “ZyCoV-D” нэртэй, гурван тунт уг вакциныг Энэтхэгийн “Cadila Healthcare” компани гарган авсан байна.

Тус компанийн явуулсан завсрын судалгааны дүнгээс үзэхэд вакцин хийлгэсэн хүмүүсийн 66 хувийг нь халдвараас хамгаалжээ. 

“ZyCov-D” нь зүү хэрэглэхгүй хийдэг Энэтхэгийн анхны “COVID-19”-ийн вакцин юм. Тарилгыг хийхдээ арьсанд нэвчүүлэхэд шингэний нарийн урсгалыг ашигладаг нэг удаагийн зүүгүй тариур ашигладаг байна. 

“Cadila Healthcare” компани нь жил бүр 120 сая хүртэл тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

ДНХ вакцин нь бусад вакцины адил дархлааны системийг вирустэй тэмцэхэд "сургадаг". Гэхдээ ДНХ вакцинууд нь олон сул талтай байдаг. ДНХ-гийн плазмид нь хүний ​​эсийн цөмд, ялангуяа насанд хүрсэн хүний эсийн цөмд нэвтрэхэд маш хэцүү байдаг гэнэ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.