ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР
- Аргын тооллын: 2021.08.26, Пүрэв гараг
- Билгийн тооллын: 19
- Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
- Наран ургах, шингэх: 06.02-19.46
- Барилдлага: Үл зохилдох
- Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
- Суудал: Мод
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.