"Чингис хаан" ОУНОБ-аас бусад боомтоор гарах хөдөлгөөн XII сарын 31 хүртэл ХААЛТТАЙ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.25/ боллоо. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгахаар болсон. Ингэснээр улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг "Чингис хаан" боомтоос бусад боомтод зогсоох шийдвэр нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хэрэгжих юм.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн хэрэгжилт наймдугаар сарын 23-ны байдлаар ямар байгаа талаар Засгийн газрын гишүүд танилцуулга сонсжээ. Ингэхэд ажлын байрыг хамгаалах 2 их наяд хөтөлбөрийн зээлийн хүрээнд 1,8 их наяд төгрөгийн, 3 хувийн хүүтэй зээлийг 23936 зээлдэгч, Төв банкны репо нөхцөлөөр олгосон 660 тэрбум төгрөгийн зээлийг 2905 зээлдэгч, орон сууцны ипотекийн зээл хэлбэрээр 656,2 тэрбум төгрөгийг 8750 зээлдэгч, ХАА дэмжих хүрээнд 321 тэрбум төгрөгийг 20036 зээлдэгчид олгоод байна. Ингэснээр 240 мянган ажлын байрыг хадгалсан гэж үзээд байгаагаа Сангийн яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.