Гавьяат тамирчин Э.Содномпилжээ паралимпын АЛТАН медаль хүртэв
“Токио-2020” 16 дахь удаагийн зуны паралимпын наадам 7 дахь өдрөө үргэлжилж байна.
Манай улсаас өнөөдөр /2021.08.30/ хүндийн өргөлтийн -107 кг жинд Рио 2016 паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ найман тамирчинтай хүчээ сорьж, паралимпын алтан медаль хүртлээ.
Тэрбээр эхний оролтоороо 241 кг жинг шахаж, хоёр дахь оролтоороо 245 кг-ыг амжилттай шахаж паралимпын дээд амжилтыг дахин шинэчиллээ. Өмнө нь паралимпын дээд 238 кг байсан бөгөөд энэ амжилтыг Грекийн тамирчин үзүүлж байв.
Гавьяат маань гурав дахь оролдлогоороо 248 кг-ыг захиалсан ч, хараахан өргөж чадсангүй.
Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин тэрбээр дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг. Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.