Умард Солонгос Ковакс хөтөлбөрийн 3 сая тун вакцинаас татгалзав

Умард Солонгос Ковакс хөтөлбөрийн 3 сая тун вакцинаас татгалзав

Умард Солонгос Ковакс хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэхээр санал болгосон гурван сая тун вакцинаас татгалзсан тухай НҮБ мэдэгдэв. Дэлхий даяар вакцины хомсдол үүсч байгаа тул дархлаажуулалтын хөтөлбөр нь тасалдаж нөхцөл байдал хүндэрсэн улс орнуудад дээрх тунг шилжүүлэхийг хүссэн гэж дэлхийн хамтын нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч ярилаа.

Энэ нь тус улс вакцинаас татгалзсан анхны тохиолдол биш юм. Долоодугаар сард AstraZeneca-ийн хоёр сая тунгаас татгалзсан бол ОХУ -ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгост Спутник вакцинаа нийлүүлэхээр хэд хэдэн удаа санал тавьсан шийдтэй хариу сонсоогүй билээ.  

Наймдугаар сарын 19-ний байдлаар Хойд Солонгост Ковид-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй гэж ДЭМБ-аас мэдээллээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн ажилтнууд болон томуу төст өвчтэй хүмүүсийг оролцуулаад 37,291 хүнийг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан гэж ДЭМБ долоо хоног тутмын нөхцөл байдлын тайландаа дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг 15 дэх жилдээ хэрэгжүүлж байна. 2021-08-30

БНСУ-д “ковид-19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,372 хүн илэрчээ 2021-08-31

БНСУ, АНУ Солонгосын дайны үеэр амиа алдсан цэргүүдийн үлдэгдлийг хайж эхэлжээ 2021-08-31

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2024 тохиолдол илэрсэн 2021-09-01

БНСУ-ын зүгээс Монгол улстай агаарын хилээ хаасан хугацааг дахин сунгав 2021-09-02

Умард Солонгос Ковакс хөтөлбөрийн 3 сая тун вакцинаас татгалзав 2021-09-02

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХААР ЦАХИМ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙГ ИЛГЭЭХЭЭР ХОЁР ТАЛ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА 2021-09-03

Шинжилгээгээр коронавируст халдварын 3,638 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.03/ 2021-09-03

БНСУ-д зай барих хатуу журмыг орон даяар мөрдөх хугацааг дахин нэг сараар сунгана 2021-09-03

Сөүл хотын чиглэлд зорчих зорчигчдын PCR шинжилгээний шинэчлэгдсэн шаардлага 2021-09-03

Ким Жөн Ун: БНАСАУ “COVID-19”-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэв 2021-09-03