БНСУ-д зай барих хатуу журмыг орон даяар мөрдөх хугацааг дахин нэг сараар сунгана

БНСУ-д зай барих хатуу журмыг орон даяар мөрдөх хугацааг дахин нэг сараар сунгана

БНСУ-д ургацын баярын үеэр халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан хүн хоорондын зай барих хатуу журмыг орон даяар мөрдөх хугацааг дахин нэг сараар сунгана гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдэгдлээ.

Ирэх даваа гаргаас 10 дугаар сарын 3 хүртэл хэрэгжих шинэчилсэн төлөвлөгөөний дагуу Сөүл хотын бүсэд зай барих хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшний журмыг баримтлах бол бусад бүс нутагт гуравдугаар түвшний хязгаарлалтуудыг мөрдөх шаардлагатай ажээ.

Харин нийслэлийн бүс дэх кафе, зоогийн газруудыг одоогоор оройн 21 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрч байгаа бол ирэх сард 22 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрнө.

Зай барих шинэ журмын дагуу нийслэлийн бүсэд оройн 18 цагаас өмнө зургаа хүртэлх хүн нэг дор цуглахыг зөвшөөрөх бөгөөд тэдний хоёр нь вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлагатай бол оройн 18 цагаас хойш уулзах зургаан хүний дөрөвт нь вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлага тавина.

Мөн гуравдугаар түвшний хязгаарлалт тогтоосон бүс нутгуудад найман хүн нэг дор цуглахыг зөвшөөрөх бөгөөд тэдний дор хаяж дөрөв нь вакцины бүрэн тунд хамрагдсан байх хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэлжээ. 
Түүний мэдээлснээр, Засгийн газар энэ сарын 21-нд болох ургацын баяраас өмнө хүн амын 70 хувийг “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамруулах зорилтдоо хүрэхэд хангалттай хүрэлцэх хэмжээний вакцины нөөцтэй болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2024 тохиолдол илэрсэн 2021-09-01

БНСУ-ын зүгээс Монгол улстай агаарын хилээ хаасан хугацааг дахин сунгав 2021-09-02

Умард Солонгос Ковакс хөтөлбөрийн 3 сая тун вакцинаас татгалзав 2021-09-02

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХААР ЦАХИМ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙГ ИЛГЭЭХЭЭР ХОЁР ТАЛ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА 2021-09-03

Шинжилгээгээр коронавируст халдварын 3,638 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.03/ 2021-09-03

БНСУ-д зай барих хатуу журмыг орон даяар мөрдөх хугацааг дахин нэг сараар сунгана 2021-09-03

Сөүл хотын чиглэлд зорчих зорчигчдын PCR шинжилгээний шинэчлэгдсэн шаардлага 2021-09-03

Ким Жөн Ун: БНАСАУ “COVID-19”-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэв 2021-09-03

ХАРИЙН ОРОНД АЖИЛЛАЖ УЛСАА ЯДУУРЛААС АВАРСАН СОЛОНГОС ЗАЛУУС 2021-09-04

БНСУ-д “Мю”-гээр халдварласан гурван тохиолдол бүртгэгдсэн 2021-09-04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-06