БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХААР ЦАХИМ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙГ ИЛГЭЭХЭЭР ХОЁР ТАЛ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХААР ЦАХИМ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙГ ИЛГЭЭХЭЭР ХОЁР ТАЛ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА

2019 онд шалгалт өгч тэнцсэн БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан монгол иргэдээс 2020, 2021 онуудад нийт 532 иргэнд ажлын санал ирж, тэдний 441 иргэнд цахим виз олгогдоод байна. Дэлхий нийтэд COVID-19 цар тахал тархсантай холбоотой цахим визээ авсан ч явж чадаагүй байгаа эдгээр иргэдийг БНСУ-д илгээхээр БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яамны Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газартай нягт хамтран хоёр тал хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Корона вирусийн тархалтын улмаас 2020 онд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл зохион байгуулагдаагүй бөгөөд БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршсан иргэдийн нөөц буурснаас 2022, 2023 оны ажил хайгчийн нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг эхлүүлээд байна.

Тэнцсэн иргэд 2022-2023 оны ажил хайгчийн нөөцөд орох юм. Харин ажлын санал хүлээн авсан, цахим виз нь гарсан иргэдийг нэн тэргүүнд явуулахаар ажиллаж байгаа тул нөхцөл байдлыг ойлгохыг холбогдох албанаас сануулж байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид-19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,372 хүн илэрчээ 2021-08-31

БНСУ, АНУ Солонгосын дайны үеэр амиа алдсан цэргүүдийн үлдэгдлийг хайж эхэлжээ 2021-08-31

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2024 тохиолдол илэрсэн 2021-09-01

БНСУ-ын зүгээс Монгол улстай агаарын хилээ хаасан хугацааг дахин сунгав 2021-09-02

Умард Солонгос Ковакс хөтөлбөрийн 3 сая тун вакцинаас татгалзав 2021-09-02

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХААР ЦАХИМ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙГ ИЛГЭЭХЭЭР ХОЁР ТАЛ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА 2021-09-03

Шинжилгээгээр коронавируст халдварын 3,638 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.03/ 2021-09-03

БНСУ-д зай барих хатуу журмыг орон даяар мөрдөх хугацааг дахин нэг сараар сунгана 2021-09-03

Сөүл хотын чиглэлд зорчих зорчигчдын PCR шинжилгээний шинэчлэгдсэн шаардлага 2021-09-03

Ким Жөн Ун: БНАСАУ “COVID-19”-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэв 2021-09-03

ХАРИЙН ОРОНД АЖИЛЛАЖ УЛСАА ЯДУУРЛААС АВАРСАН СОЛОНГОС ЗАЛУУС 2021-09-04