Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил дуусч байгаа

Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил дуусч байгаа

Коронавируст цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал гаргасан. Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн мягмар гарагаас эхлэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг нүүрс тээврийн хөдөлгөөнд оролцуулж буй бөгөөд нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт, Замын-Үүд, Булган боомтоор /2021.09.02/ нүүрс ачсан 320 орчим машин нэвтэрчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар тогтоол шуурхай хэрэгжиж, Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил үндсэндээ дуусч байна. Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орсноор нүүрсний экспорт өнөөгийн түвшнээс жилд 10 сая тонноор нэмэгдэх боломжтой гэсэн судалгаа гараад байна. 

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нэмэлт гурав дахь тунд 49.831 иргэн хамрагдаад байна 2021-09-03

Г.Дашдаваа: Хүүхдийг халдвараас сэргийлэхэд эцэг, эхчүүдийн анхаарал халамж, хариуцлага чухал нөлөөтэй 2021-09-03

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2021-09-03

Дэлхийн Монголчуудын холбооноос Хөвсгөл аймагт амьсгалын аппарат хандивлалаа 2021-09-03

Баян-Өлгий аймагт бензиний үнэ 9 сарын 1-ний өдрөөс 100 төгрөгөөр нэмэгдээд байна 2021-09-03

Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил дуусч байгаа 2021-09-03

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ 2021-09-03

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдлээ 2021-09-03

Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ 2021-09-03

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг даваа гараг хүртэл хүлээж авна 2021-09-03

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. 2021-09-03