Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдлээ

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдлээ

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 594 мянган тн үр тариа, үүнээс 559 мянган тн улаанбуудай, 198 мянган тн төмс, 117 мянган тн хүнсний ногоо, 64 мянган тн тосны ургамал, 203 мянган тн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой төлөв гарчээ.

Энэ онд улсын хэмжээнд 420.2  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийтдээ 655 мянган га-г тариалжээ. 

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байгаа. Энэ нь тариаланч ногоочдын хөдөлмөр зүтгэл, төрөөс газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн гэдгийг өчигдөр болсон Улсын ургацын комиссын энэ намрын хуралдааны үеэр мэдээлэв. Энэ үеэр тариалангийн салбарт хэрэгжүүлсэн ажлын үр дүнг комиссын гишүүдэд танилцуулж, ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын үеийн цаг агаарын ерөнхий төлөв, үр тарианы таримлын болц, ургац хураалтын технологийн онцлог зөвлөмжийн талаар мэдээлэл өгөв.

ХХААХҮЯ-наас таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн УИХ-ын намрын чуулганаар батлуулахыг зорьж байгаа. Улаанбуудайн шинэ сортын үр гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлж үр үржүүлгийн тогтолцоог бэхжүүлэхээр Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд санхүү, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр нийт үрийн 30 хувийг шинэчилжээ.

Түүнчлэн, гаалийн албан татвараас хөнгөлөх, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр импортоор нийлж буй хөдөө аж ахуйн шинэ машин механизм, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг бараа бүтээгдэхүүнд урьдчилсан байдлаар 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тн ил талбай, хүлэмжийн ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөн, 10100 гаруй иргэн, хоршоо, байгууллага, аж ахуйн нэгжид олгосноор сонгино, саримс, хэмх, лоолийн тариалалт 5-320 га-аар нэмэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2021-09-03

Дэлхийн Монголчуудын холбооноос Хөвсгөл аймагт амьсгалын аппарат хандивлалаа 2021-09-03

Баян-Өлгий аймагт бензиний үнэ 9 сарын 1-ний өдрөөс 100 төгрөгөөр нэмэгдээд байна 2021-09-03

Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил дуусч байгаа 2021-09-03

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ 2021-09-03

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдлээ 2021-09-03

Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ 2021-09-03

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг даваа гараг хүртэл хүлээж авна 2021-09-03

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. 2021-09-03

“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа 2021-09-03

УОК: Вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ 2021-09-03