Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ

Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ

Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7818 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 23 дугаар вагоны тавцан дээр хуванцар савтай эд зүйл байсныг Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан оператор хянагч, ахлах ахлагч Г.Болд-Оргил илрүүллээ.

Үүссэн нөхцөл байдлын дагуу хилийн 0108 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, хошууч Д.Ган-Эрдэнээр ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран галт тэргэнд нарийвчилсан шалгалт хийсэн байна.  Төмрийн хүдэр дундах нэг ширхэг хуванцар тагтай саванд 41 ширхэг капсултай үл мэдэгдэх нунтаг зүйл байжээ.

Хилчид дээрх эд зүйлийг холбогдох мэргэжлийн газарт мэдэгдэн хүлээлгэн өгөөд байна.

Эх сурвалж: Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийн Монголчуудын холбооноос Хөвсгөл аймагт амьсгалын аппарат хандивлалаа 2021-09-03

Баян-Өлгий аймагт бензиний үнэ 9 сарын 1-ний өдрөөс 100 төгрөгөөр нэмэгдээд байна 2021-09-03

Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил дуусч байгаа 2021-09-03

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ 2021-09-03

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдлээ 2021-09-03

Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ 2021-09-03

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг даваа гараг хүртэл хүлээж авна 2021-09-03

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. 2021-09-03

“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа 2021-09-03

УОК: Вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ 2021-09-03

Төрийн өмчит компаиуд ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулж танилцуулна. 2021-09-03