Халдваргүйжүүлэлтийг амралтын өдрүүдэд үргэлжлүүлнэ

Халдваргүйжүүлэлтийг амралтын өдрүүдэд үргэлжлүүлнэ

Нийслэлд энэ бямба, ням гарагт нийт 160 шахам км замын дагуух гудамж, талбайд халдваргүйжүүлт хийх талаар нийслэлээс мэдэгдэж байна. 

Өнгөрсөн лхагва гаригт нийслэлд хүйтэрч, хасах хэмтэй байсан тул халдваргүйжүүлэх ажлыг түр завсарлаад байсан бол ийнхүү амралтын өдрүүдэд үргэлжлүүлж, хуваарийн дагуу Баянзүрх дүүрэгт хийх юм.

НОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Гал унтраах ангийн тусгай зориулалтын машин техникээр ариутгал халдваргүйтгэлийг хийхээр болжээ.


Нийслэлд явганаар гүйцэтгэх халдваргүйтгэлийг бүтэн 2 удаа, машин техникээр бүтэн 3 удаа тус тус хийхээр төлөвлөжээ.



Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 17-ноос эхэлж зориулалтын 7 автомашин, ариутгал халдваргүйжүүлэлтийн мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 ААН гүйцэтгэж байгаа юм. 

Ингэхдээ халдваргүйтгэлийн гар төхөөрөмжтэй бригадууд машин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомийн талбай, амралт зугаалгын тохижилттой талбай, сүүдрэвч, бохирдол ихтэй булан тохой, Үерийн хамгаалалтын далан суваг зэрэг газар ажиллаж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.