ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Өвөлжилт амаргүй болох төлөв харагдаж байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Өвөлжилт амаргүй болох төлөв харагдаж байна.

Засгийн газрын өнөөдрийн /2021.09.08/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсгосон байна. Үүнтэй холбогдуулан яг одоо ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийгдлээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Засгийн газрын 221 тоот тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ жил малчид, аймаг орон нутаг болон иргэдтэйгээ хадлан тэжээл бэлтгэх, ургац хураалтаа бүрэн авах үүрэг даалгавар өгөгдсөн. Хадлан тэжээлийг бэлтгэх ажилд өмнөх жилээс илүү тоног төхөөрөмж, хөрөнгийг гаргалаа. Бид нийт 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сөрөл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ ажил 13 хувийг гүйцэтгэлтэй явна. Энэ жилийн хувьд хүндрэл байна. Хур бороо ихтэй байна. Өвөлжилт амаргүй болох төлөв харагдаж байна. Газрын хөрс чийгтэй, намар сэрүүсэх төлөв харагдаж байгаа юм" хэмээн ярилаа.

Түүнчлэн "Нийт малчдадаа малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, малын даатгалд хамрагдахыг уриалж байна. Сум, орон нутгийн аюулгүй нөөц бэлтгэх ажил 80 хувьтай явна. Хүн амын дотоодын хүнсний махны нөөцийг бэлтгэх үүднээс дорвитой арга хэмжээг авахаар ажиллаж байна. Энэ жил 20 орчим тонн мах бэлтгэх зорилго тавьсан. Энэ хүрээнд 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгох шийдвэрийг гаргасан. Дотоодын мах бэлтгэлд 17 аж ахуйн нэгж гэрээ хийж, бэлтгэл судалгааны ажил нь хийгдэж байна" гэж ярилаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жолооч нарыг сургууль орчмын бүсэд тээврийн хэрэгслийн хурдаа хасахыг анхаарууллаа 2021-09-08

Баянхонгор аймгийн нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв. 2021-09-08

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллана 2021-09-08

Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр 2021-09-08

Өмнөговь, Дархан-Уул аймаг руу ШУТИС, ХААИС-ийн зарим сургуулиудыг нүүлгэнэ 2021-09-08

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Өвөлжилт амаргүй болох төлөв харагдаж байна. 2021-09-08

Боомтуудаар өдөрт дунджаар 40 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 2021-09-08

Гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээлийг махны нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд олгоно 2021-09-08

Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ 2021-09-08

Нийслэл, дүүргийн Газрын албатай холбоотой гомдол хамгийн их байна 2021-09-08

"Русский дом"-ын гаднах талбайд Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхжүүлэх хөшөө босгоно 2021-09-08