Өөрийн зардлаар эм, тариа худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн 7 иргэнд 3 сая төгрөгийг буцаан олгожээ

Өөрийн зардлаар эм, тариа худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн 7 иргэнд 3 сая төгрөгийг буцаан олгожээ

Өөрийн зардлаар эм, тариа худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн нэр бүхий 7 үйлчлүүлэгчийн 3 745 280 төгрөгийн буцаан олголтыг тус эмнэлгээс иргэн-даатгуулагчдад олгожээ.

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлэгт коронавируст халдварын  батлагдсан тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байхдаа эмчлэгч эмч нь Ремдесивир тариаг хэрэглэх шаардлагатай гэсний дагуу эдгээр үйлчлүүлэгч эмчилгээндээ хэрэглэсэн байна.

Иргэн-даатгуулагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ЭМБ-аас тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-ын сангаас төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг. Өвчтөний түүх дээр бичсэн тусламж, үйлчилгээний зардлыг өөрөөс гаргасан тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасны дагуу тухайн Эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой байдаг.

Цаашид ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд өвчтөний түүхэнд бичигдсэн эм, тариаг иргэнээс өөрөөр нь гаргуулсан тохиолдолд ЭМД-ын тухай хуульд заасны дагуу буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлэж ажиллахыг ЭМДЕГ анхаарууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Чингэлтэй дүүргийн зарим байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа 2021-09-10

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. 2021-09-10

Шинжилгээгээр коронавируст халдварын 2009 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.10/ 2021-09-10

Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2021-09-10

Модны 2-ын замын эхний 500 метр асфальт-бетонон хучилтын хэсэг нээгдлээ 2021-09-10

Өөрийн зардлаар эм, тариа худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн 7 иргэнд 3 сая төгрөгийг буцаан олгожээ 2021-09-10

УИХ-ын дэд даргад Польш улсад айлчлах урилга гардуулав 2021-09-10

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт таван хүн ирүүллээ 2021-09-10

“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан салбарын шилдгүүдээ шагнаж урамшууллаа. 2021-09-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор Д.С.Песковыг шагнав 2021-09-10

Хөнгөлөлттэй зээлээ төлөөгүй иргэдийн мэдээллийг “Монгол банк”-ны зээлийн санд оруулна 2021-09-10