“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан салбарын шилдгүүдээ шагнаж урамшууллаа.

“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан салбарын шилдгүүдээ шагнаж урамшууллаа.

“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан салбарын шилдгүүдээр тодорсон албан хаагчид, уран бүтээлчид, соёлын ажилтнуудын төлөөлөл болсон зарим хүмүүсийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг шагнаж урамшууллаа.

“Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Утга зохиолын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Мон судар” хэвлэлийн газрын номын зураач, хариуцлагатай редактор, зохиолч, зураач Б.Төрмөнх, Хөгжмийн урлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Консерваторийн тэнхимийн эрхлэгч, хөгжмийн багш Д.Дармаа, Соёл, урлагийн менежер Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Мисс монголиа” холбооны гүйцэтгэх захирал Д.Баянцэцэг, Дууны урлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Нийтийн дуучдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн П.Равжир, Тайз дэлгэцийн урлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Цээгийнаа арт” салоны захирал Л.Цэрэндулам, Дууны урлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Нийтийн дуучдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямдаваа, Циркийн урлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Troupe zola” хамтлагийн гишүүн З.Сүхбат, Дууны урлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Нийтийн дуучдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Гүрбадам, Соёлын яамны жуух бичгээр Соёл, урлагийн менежер Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга, Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө ТББ-ын гүйцэтгэх захирал О.Зулцэцэг, Соёл, урлагийн менежер Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Блек бокс” театрын захирал М.Боролдой, Утга зохиолын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, СУИС-ийн Театрын сургуулийн багш Х.Чойдогжамц, Соёл, урлагийн менежер Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Юник медиа” партнершип ХХК-ны захирал Б.Сайнсанаа, Соёлын аялал жуулчлалын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, “Аргамаг тур” ХХК-ны дотоод аяллын хөтөч, тайлбарлагч Б.Бахатгүл, Соёл, урлагийн менежер Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Алаг бэх арт галерей нь эрхлэгч Х.Баттуяа, Соёлын аялал жуулчлалын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга, “Морнинг стар лэнд” ХХК-ны Борлуулалт, маркетингийн албан дарга Д.Дэгидбадам нар тус тус шагнагдлаа.

Эх сурвалж: Соёлын яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2021-09-10

Модны 2-ын замын эхний 500 метр асфальт-бетонон хучилтын хэсэг нээгдлээ 2021-09-10

Өөрийн зардлаар эм, тариа худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн 7 иргэнд 3 сая төгрөгийг буцаан олгожээ 2021-09-10

УИХ-ын дэд даргад Польш улсад айлчлах урилга гардуулав 2021-09-10

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт таван хүн ирүүллээ 2021-09-10

“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан салбарын шилдгүүдээ шагнаж урамшууллаа. 2021-09-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор Д.С.Песковыг шагнав 2021-09-10

Хөнгөлөлттэй зээлээ төлөөгүй иргэдийн мэдээллийг “Монгол банк”-ны зээлийн санд оруулна 2021-09-10

Гадаадад зорчих иргэд PCR шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд өгнө 2021-09-10

Улаанбаатарт үдээс хойшдоо дуу цахилгаантай, аадар бороо орно. 2021-09-11

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна 2021-09-11