АНУ-ын Конгрессын таван гишүүнээс коронавирус илэрчээ
АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас тус улсын Конгрессын таван гишүүнээс коронавирус илэрсэн тухай мэдээллээ. Түүнчлэн хоёр ч гишүүн халдвар авсан гишүүдтэй харилцсан учраас бүрэн тусгаарлаад байна.
Халдвар авагсдын дөрөв нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхим, нэг нь Сенатын гишүүн байгаа аж.
Тодруулбал, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Меган Келли, Жое Каннингем , Марио Диаз Баларт, Бен Аддамс , АНУ-ын Сенатын танхимын гишүүн Ренд Пол нар эмнэлэгт хэвтэн, шаардлагатай эмчилгээ хийлгэж байна.
Өвчлөгсдийн дийлэнх нь өндөр халуурч, хуурай ханиалгах шинж тэмдэгтэй байгаа аж. Өвчин нь илт хүндэрсэн зүйл байхгүй, халууныг бууруулах, ханиалгыг намдаах эмчилгээ хийж байгааг мэдээллээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.