АНУ-д халдвар авсан хүний тоо 100 мянгыг давлаа
АНУ-ын Жон Копкинсын их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 100717-д хүрч, 1544 хүн нас баржээ. Нас баралтын түвшин Нью-Йорк хотод (366) хамгийн өндөр байгаа бол Вашингтоны мужийн Кинг хот (109) удаалж байна. Нийт эдгэрсэн өвчтөний тоо 862.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 565164 хүн халдвар авснаас 26258 хүн нас барж, 114449 өвчтөн эдгэрчээ. АНУ-д 100717 (нас барсан 1544), Италид 86498 (нас барсан 9134), Хятадад 81394 (нас барсан 3295), Испанид 64059 (нас барсан 4858), Германд 42288 (нас барсан 253), Францад 32964 (нас барсан 1995), Иранд 32322 (нас барсан 2378), Их Британид 14579 (нас барсан 759), Швейцарт 10714 (нас барсан 161), Өмнөд Солонгост 9478 (нас барсан 144) тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.