“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төслийг шинэ шатанд гаргахыг зөвшөөрчээ

“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төслийг шинэ шатанд гаргахыг зөвшөөрчээ

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, зураг төсөл, судалгааны ажлыг эхлүүлэхийг зөвшөөрчээ. Энэ тухай тэрбээр “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.


“Техник эдийн засгийн урьдчилсан дүн шинжилгээ нь эдийн засгийн хувьд үр ашигтай эерэг үнэлгээг харуулсан тухай “Газпром”-ын тэргүүн мэдэгдсэн байна. Энэхүү хийн нийлүүлэлт нь БНХАУ-ын баруун хэсгийн зах зээлд чиглэгдэхийг Миллер цохон тэмдэглэжээ.


Монголоор дайруулан БНХАУ руу хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой нь жилд 50 тэрбум шоо метр хий зөөвөрлөх хүчин чадалтай гэж “Газпром” компани үнэлж байна. Өмнө нь жилд 30 тэрбум шоо метр хий зөөвөрлөх боломжтой гэж үзэж байсан юм.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.