Гадаадад зорчих иргэд PCR шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд өгнө

Гадаадад зорчих иргэд PCR шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд өгнө

Гадаад улс руу зорчиж байгаа 2-оос дээш насны бүх хүн очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөхийг шаардаж байгаа талаар өнөөдөр /2021.09.10/-ийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн. 

Тэгвэл гадаад улс орон руу зорчих иргэд нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Интермед эмнэлгийн лабраторид 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн төлбөртэй өгөх нь. Шинжилгээний хариуг нислэг үйлдэхээс өмнө 24 цагийн дотор багтаан англи, монгол хэл дээр хэвлэн авах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.